Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Форд ихэнх суудлын машинаа Хойд Америкт борлуулахаа зогсоохоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Автомашины үйлдвэрлэлийн салбар эрчимтэй өөрчлөгдөж байна. Үүний нэг илрэл бол Америкийн бахархал болсон Форд компани ирэх таван жилийн хугацаанд ердөө хоёрхон загварын суудлын тэргийг Хойд Америкийн зах зээлд үлдээхээр болсон байна.

Нэг нь Mustang бол нөгөө нь удахгүй зах зээлд гарах Focus Active нэртэй кроссовер (суудлын болон SUV ангиллын хосолмол) загвар байх ажээ.

Үлдсэн бүх машинууд нь SUV, ачааны болон хүн тээврийн загварууд байх гэнэ. Үйлдвэрлэлээ багасгах болсон шалтгаанаа Форд “седан загваруудын зах зээлийн эрэлт буурч, ашигт ажиллагаа багассан тул” гэж тайлбарлажээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар цахилгаан машины үйлдвэрлэлд анхаарлаа хандуулахын тулд Форд зардлаа бууруулах, үйлдвэрлэлээ хумих арга хэмжээ авсан нь энэ гэнэ.

Мөн хүмүүс ихэнх бараа, үйлчилгээг онлайнаар авдаг болж, гадуур зорчих хэрэгцээ багассан нь автомашин эзэмших хэрэгцээг бууруулж байна гэж дүгнэжээ.

Тиймээс Фордын алдарт Fusion, Taurus загваруудыг худалдаж авах бодолтой Америкчууд дуусахаас нь өмнө захиалах хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: Engadget