Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэтгүүлчийн машин руу буудсан зэрэг яриа гарсан талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг цагдаагийнхнаас хүссэн"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь заавраар сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэлд өнөөдөр тайлбар өглөө. 

Тэрбээр "Айлган сүрдүүлэх ажиллагааг эх захгүй хийж байна. Үүнд цөөхөн хүн оролцож байгаа. Би цагдаагийнханд сэтгүүлчийн машин руу буудсан зэрэг ямар учиртай яриа гараад байгаа юм, энэ талаараа үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэж хэлсэн.

Хамгийн харамсалтай зүйл нь саяхан цагдаагийн нэг албан хаагч бурхан болсон. Энэ залууг бас айлган сүрдүүлсэн бөгөөд өнөөдөр тарааж байгаа гүтгэлэгт нэрийг нь оруулчихсан байна. Ер нь аймшигтай юм болж байна.

Уржигдар Л.Болдыг, өчигдөр Ж.Батзанданг байцаалаа. Харин өнөөдөр намайг гүтгэсэн мэдээлэл тарааж байна. Ямар зорилготойг нь би мэдэхгүй юм. 42 сая ам.доллар гэж яригдаж байна. Энэ асуудал надтай огт холбоогүй" гэлээ.