Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын албаныхан Сиэтл дэхь ОХУ-ын консулын байрны цоожийг эвдэн нэвтэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын төрийн департментын ажилтнууд Сиэтл хот дахь ОХУ-ын консулын газрын байрны цоожийг эвдэж нэвтэрсэн байна.

Британид тагнуулын экс ажилтныг хордуулсан хэргийн шийтгэл болгож АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн газар нутгаас ОХУ-ын 60 дипломатчийг албадан гаргаж, Сиэтл дэх консулыг газрыг хаахаар болсон юм.

Оросын дипломат албаныхныг гарч явсны маргааш нь ийнхүү Америкчууд консулын байранд нэвтэрсэн байна. Уг барилга нь ОХУ-ын эзэмшилд тооцогддог бол газар нь АНУ-ын өмч юм. Төрийн департмент өчигдрийн ажиллагааг тус байранд Оросын консулын ажилтнуудаас хүн үлдсэн эсэхийг шалгах зорилготой гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын АНУ дахь элчин сайдын яам уг үйлдлийг “булаан эзлэлт” гэж твиттер хуудсандаа шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press