Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Торонтогийн машинтай аллагыг “бүсгүйчүүдэд гологдсон эр” үйлджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Канадын Торонто хотод нэгэн эр автомашинаар явган хүний зам руу дайран орж, 10 хүний амийг хохироосон юм.

Хэргийг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа 25 настай Алек Минассяныг цагдаа нар баривчлаад байцааж байна. Хэргийг үйлдэх болсон шалтгаан нь терроризмтай холбоогүй нь эхний ээлжинд батлагдаад байгаа юм.

Харин албан бус мэдээллээр Минассян нь бүсгүйчүүдэд тоогдоогүйдээ өширхөж явдаг, ганц бие эрчүүдийн нийгэмлэгийн гишүүн байсныг тогтоосон байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан юм.

Ийм хувь заяатай эрчүүдийн бүлгийг “incel” хэмээн товчлон нэрлэдэг ба энэ нь “involuntary celibate” буюу “өөрийн хүслээр бус ганц бие болсон хүн” гэсэн үгийн товчлол ажээ.

Хэргийг үйлдэхээсээ өмнө Минассян Фэйсбүүк хуудсандаа 2014 онд мөн ийм шалтгаанаар аллага үйлдэж байсан Эллиот Рожерийг магтсан мэдэгдэл бичиж байсныг цагдаа нар илрүүлсэн байна.

Эллиот Рожер нь Калифорнийн Санта Барбарад зургаан оюутныг хутгалж, буудаж, машинаар дайрч хөнөөгөөд 14 хүнийг шархдуулж байсан. Тэрээр өөрийг нь тоогоогүй охид бүсгүйчүүдэд өширхөж явдаг, хүнтэй унтаж үзээгүйгээ тэдний буруу гэж үздэг нэгэн байжээ.

Минассяны мэдэгдэлд “Incel-ийн бослого хэдийнээ эхэлсэн! Бид бүх Чэд, Стэси нарыг зайлуулна! Бүгд супер жентлмэн Эллиот Рожерийг хүндэтгэх болно!” хэмээн бичсэн байсан гэнэ.

Сэтгэлзүйчдийн мэдээлснээр дээр дурдагдсан Чэд нь эмэгтэйчүүдийг өөртөө татаж чаддаг эрчүүд, Стэси нь эрчүүдийг тоодоггүй эмэгтэйчүүдийг нэрлэдэг тэдний дотоод нэр томьёо гэнэ.

Тиймээс энэ удаагийн автомашинтай халдлагыг ямар нэг олон улсын терроризмтай холбоогүй, хувь хүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

 

Эх сурвалж: Time.Com