Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны өмчийг хамгаалах өдрөөр

ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Үүнтэй холбогдуулан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар бид бүхэн энэ өдрийг оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэснээр энэ жил арван дөрөв дэх жилдээ “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн Оюуны өмчийн өдөр, Монгол улсад Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор “Оюуны Өмч-Инноваци-Хөгжлийн үндэс” сэдэвт форумыг 2018 оны 04 сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

“Оюуны өмч-Инноваци-Хөгжлийн үндэс” форумд Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй өнөөгийн байдал боломж, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад банкуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, Инноваци компаний засаглалийн амжилтын үндэс, Контентийн хөгжил боломж зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Н.Учрал, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Н.Ариунболд болон “Юнивишн ХХК, Монголын банкуудын төлөөллөөс илтгэл хэлэлцүүлж, Зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, Технологи, инновацийн хөгжил, асуудал арга зам, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Брэндийн үүрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдана.

ДОӨБ-аас 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын WIPO IPAS , WIPO EDMS, WIPO Publish, WIPO File системүүдийг суурилуулснаар 2017 оны 1 дүгээр сараас барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа, 2018 оны 1 дүгээр сараас шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын эрхийн хамгаалалтын үйл ажиллагаандаа дээрх системийг бүрэн ашиглаж эхлээд байна.

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу  Дэлхийн Оюуны өмчийн өдрөөр оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээлийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа болон  “МУ-ийн шинжлэх ухаан, Технологи, Инновацийн менежмент” үндэсний семинарыг зохион байгуулна. E-filing (цахим мэдүүлгийн систем) системийг ашигласнаар анх удаа цахимаар мэдүүлэг хүлээж авах боломжтой болох юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ДОӨБ-ын дэд захирал Ёошиюуки Такаги Монгол улсад айлчилж дээрх системийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон “Монгол улсад Инновацийг хөгжүүлэхэд оюуны өмчийн мэдээлллийг онлайнаар авах боломжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавина.

2018 оны 04 сарын 25-нд ДОӨБ-аас жил бүр ДОӨ-ийг тэмдэглэн гаргадаг энэ жилийн уриа болох “Өөрчлөлтийг Хөтлөгч Хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” cэдвээр Монголын Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо (AMIPA), ОӨУБЕГазар хамтран шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүдэд зориулсан үндэсний семинарыг зохион байгуулна.

2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр төв талбайд “Оюуны өмчийг дээдэлье” урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр оюуны өмчийг дээдлэгч төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтран Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан 2 сарын турш зохион байгуулсан “Тархиндаа гэрэл асаая” аяныг дүгнэж, Улаанбаатарын тунхаг баримт бичиг байгуулна.

 

Эх сурвалж: Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар