Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан түлшний үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрөв. Үйлдвэр  “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.