Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Халуун оронд мэндэлсэн дэлхийн цорын ганц цагаан баавгай өнөөдөр насан өөд болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Халуун оронд мэндэлсэн дэлхийн цорын ганц цагаан баавгай өнөөдөр Сингапурын амьтны хүрээлэнд насан эцэслэжээ. 27 настай туйлын баавгай хэт өндөр наслаж, өвчин эмгэгт баригдан, цаашид амьдрах аргагүй болсон тул хүрээлэнгийн захиргаа “хүмүүнлэг ёс”-ны дагуу үүрд унтуулсан байна.

Инука нэртэй энэ амьтан байгальд амьдардаг туйлын баавгайнуудын дундаж наснаас даруй 10 жилээр урт амьдарсан гэнэ.

Экваторын шугамнаас ганцхан градусын зайтай оршдог Сингапур улс нь цагаан баавгайны хувьд амьдрах хамгийн тохиромжгүй газар юм.

Гэвч Инука 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд тус амьтны хүрээлэнгийн дөрөв дэхь цагаан баавгай болон мэндэлсэн байна. Түүнийг насан туршид нь тусгайлан бэлдсэн сэрүүн орчинд амьдруулсан юм.

Байгаль хамгаалагчид, амьтны эрхийн тэмцэгчид 1978 онд цагаан баавгайг халуун оронд амьдруулахын эсрэг тэмцэж эхэлжээ.

Эцэстээ энэ тэмцлийн үр дүнд Сингапурын амьтны хүрээлэн 2006 онд дахин цагаан баавгайг нутагшуулахгүй байх шийдвэрээ зарласан байна.

Өнөөдөр Сингапурын иргэд өөрийн газар нутагт төрсөн сүүлчийн цагаан баавгайн хойноос гашуудацгааж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC