Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АНУ, Францын удирдагч нар гарын чадлаа шалгасаар

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг төрийн хүндэтгэлийн дэг жаягийн дагуу Вашингтонд угтаж авсан юм.

Атлантын далайн хоёр талд оршдог холбоотнууд саяхан Сирид хамтарсан пуужингийн цохилт хийсэн. Трамп, Макрон нарын харилцаанд байдаг нэгэн сонин үзэгдэл бол “гар барилдаан” юм. Тэд өнгөрсөн оны тавдугаар сард Брюссельд анх уулзахдаа түүхэнд бичигдэхээр хүчтэй, удаан гар атгалт үзүүлж байв. Тухайн үед тэдний нүүр улайж, хөмхийгөө зуун, хурууны үенүүд нь цайрсан байсныг дэлхийн хэвлэлүүд харуулсан юм.

Үүнээс хоёр сарын дараа долдугаар сарын 14-нд Францын үндэсний баярт зочилсон Трамп мөн л Макронтой гайхмаар удаан гар барилцсан байдаг.

Өчигдөр хэвлэлүүд тэдний гарын хөдөлгөөн бүрийг ажиглаж, Трамп, Макрон хоёр ч үйл ажиллагааны турш харилцан бие биеийн гартай зууралдсаар байжээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Quartz, Reuters