Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы үүрэн холбооны оператор газар доор байрлах бааз станц турших гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн том үүрэн холбооны оператор компани болох NTT Docomo тус улсын анхны газар доор байрлах бааз станцын загварыг зохион бүтээжээ.

Бааз станц нь гар утасны холболтыг үүсгэгч харилцаа холбооны төхөөрөмж юм. Шинэ технологийг Япон даяар туршиж үзсэний дараа 2019 оны гуравдугаар сараас хүн ам шигүү байрлалуудад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Газрын гадаргаас 70 см гүн нүхэнд байрлах боломжтой уг станцын дээд таг нь сантехникийн хонгилын таг шиг төмөр биш, харин долгион дамжуулахад саад болохооргүй резинэн материалаар хийгдсэн байна.

Гэхдээ уг таган дээр хүмүүс явахад асуудалгүйг мэргэжилтнүүд баталж байгаа юм. Радио дохиоллын хамрах хүрээ нь 90 метрийн радиус буюу бага оврын ил станцынхтай адил байх гэнэ.

Үүрэн холбооны бааз станцуудыг ихэвчлэн барилгын дээвэрт байрлуулдаг. Гэвч жуулчид олноор цуглардаг, түүхэн дурсгалт газруудын өнгө төрхийг өөрчлөхгүй байх шаардлага нь үүрэн холбооны операторуудад бэрх асуудал болдог гэнэ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun