Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани автомашины багажинд бараа хүргэдэг боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Амазон компани эзгүй байгаа айлын хаалгыг нээж, бараагаа хүргэх үйлчилгээг нэвтрүүлж байсан.

Тус компанийн үнэнч хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авдаг болоод байгаа юм. Харин одоо тэд автомашины багажийг нээж, бараагаа оруулж тавих үйлчилгээ нээж байна.

Ингэхдээ Амазон компани үйлчлүүлэгчээсээ машины түлхүүрийг нь авахгүй, харин интернэтэд холбогддог камерыг ашиглах гэнэ.

Энэ ажлын хүрээнд Амазон зарим үйлдвэрийн автомашинуудад уг камераа суулгаж эхэлжээ. Тэд энэ удаа General Motors, Volvo компаниудтай хамтран АНУ-ын 37 хотод өчигдрөөс үйлчилгээгээ нээсэн байна.

Өнгөрсөн зургаан сарын турш Амазон уг үйлчилгээгээ Калифорни, Вашингтон мужуудад туршсан ажээ.

Гэхдээ шинэ үйлчилгээ зөвхөн Amazon Prime ангиллын хэрэглэгчдэд, мөн 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн GM, Volvo үйлдвэрийн машинуудад нэвтэрч байгаа юм.

Цаашдаа автомашины брэндүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд 22 кг-аас дээш жинтэй, 66 х 53 х 40 см-ээс дээш овортой, гарын үсэг шаардлагатай, $1,300-аас дээш үнэтэй, гуравдагч борлуулагчийн бүтээгдэхүүнүүдийг энэ үйлчилгээнд хамруулахгүй байгаа гэнэ.

Хүлээн авагчийн машиныг Амазоны ажилтнууд дугаар, GPS байрлал, машины гэрэл зургаар олох ажээ.

Эх сурвалж: The Verge