Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд улс Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Тайландын гадаад хэргийн сайд Дон Прамудвинай

Тайланд улс өчигдөр АНУ, Хойд Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтыг зохион байгуулах сонирхлоо албан ёсоор илэрхийлжээ.

Тус улсын гадаад хэргийн сайд Дон Прамудвинай сэтгүүлчдэд хандаж “Тайланд улс энэхүү яриа хэлэлцээрийг газар нутагтаа зохион байгуулахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ирэх Баасан гарагт хоёр Солонгосын удирдагч нар хилийн Панмунжом хотхонд уулзахаар бэлдэж байгаа юм. Үүний дараа Дональд Трамп, Ким Жон Ун нар тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхэн үед уулзахаар товлоод байгаа.

Харин энэхүү түүхэн чухал уулзалтыг зохион байгуулах газраар Европын төвийг сахисан орнууд, Монгол улс, Сингапур яригдаж байна.

Тайланд улс нь АНУ-ын холбоотон байсаар ирсэн түүхтэй. Мөн Хойд Солонгостой дипломат харилцаатай юм.

 

Эх сурвалж: ChannelNewsAsia