Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тэргүүн хатагтай дахиад Трамптай хөтлөлцөхөөс татгалзав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад төрийн айлчлал хийж буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм.

Ёслолын арга хэмжээний үеэр цав цагаан хослол, малгай өмссөн тэргүүн хатагтай Меланиа Трамп эр нөхрийнхөө гарыг нь атгах оролдлогыг хэд хэд няцаасны эцэст хөтлөлцөж зогссоныг хэвлэл мэдээллийн камерууд олж харуулжээ.

Трамп болон тэргүүн хатагтайн энэ сонин харилцаа өмнө нь бас давтагдаж, олон нийтийг шуугиулж байсан юм. Тэдний хоорондын харилцаанд зөрчил маргаан байдаг, эсвэл зүгээр л Меланиа олны өмнө хүнтэй хөтлөлцөх дургүй байж магадгүй болоод байна.