Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube-ийн анхны видео нийтлэгдсэнээс хойш 13 жил болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том видео сүлжээ болох YouTube өчигдөр анхны дүрсээ нийтэлснээс хойш яг 13 жил болжээ.

2005 оны дөрөвдүгээр сарын 23-нд YouTube-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жавед Карим 18 секундын урттай видео дүрсийг платформдоо оруулж байсан нь YouTube.com домэйн нэрээ авснаас хойш хэдхэн сарын дараа болсон хэрэг байв.

Уг дүрсэн дээр Карим амьтны хүрээлэнгийн заануудын өмнө зогсоод тэдний урт соёог гайхан биширч байгаагаа хэлдэг юм.

Өнгөрсөн хугацаанд энэхүү богино, чанар муутай бичлэгийг 48 сая гаруй хүн үзжээ.

Эх сурвалж: Mashable