Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-ын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан" эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN

Туушин зочид буудалд

08:30 цагаас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан" эхэлнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд

08:30 "ЗАЛИЛАХ" гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зөвлөгөөн болно. 

Шангри-Ла зочид буудлын гол танхимд

08:30 цагт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулна. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас 8,214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс мэдээлэл хийнэ.

11:30 цагаас "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар "дахиад 60 тэрбум" нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод

12:00 цагаас Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран "ИХ ЦААЗ"-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Монголын Уран Зургийн Галерейн 3 давхарт

12:00 цагаас "Чулуун шаштир" ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд

12:00 цагаас 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно.