Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

3D лазер сканер технологи ашиглан Чингис хааны хөшөөний 3D виртуал загварыг гаргана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийд 3D лазер сканерийн технологиор тэргүүлэгч Maptek компаний албан ёсны дистрибютер АЙ ТИ ЭКСПЕРТС компани сүүлийн үеийн I-Site XR3 загварын лазер сканераа Монголын зах зээлд танилцуулах ажлын хүрээнд 3D лазер сканер технологи ашиглан Чингис хааны хөшөө, Сүхбаатарын хөшөөний бодит хэмжээс бүхий 3D виртуал  загварыг гаргахаар төлөвлөж байна.

Энэ ажил дэлхийн бусад томооход хотуудад өмнө нь хийгдэж байсан. Жишээ нь Сиднэй хотын билэг тэмдэг болсон  “Дуурийн театр” , Япон улс Нагасаки боомт "Нагасаки кран" Хятад улс, Бээжин хот  "Чин, Мин улсын булш" зэргийн 3D моделийг “Scottish Ten” төслийн хүрээнд  Maptek I-Site 8800 сканер ашиглан бүтээсэн юм.

Сүүлийн үед олон улсад геологи, уул уурхай, архитектур,зам барилга зэрэг хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт мөн  шүүхийн шинжилгээнд 3D лазер сканерын дэвшилтэт технологийг өргөнөөр ашиглах болсон байна.Тэгвэл энэ технологи Монголд геологи, уул уурхай, соёлын өвийг хамгаалах салбарт хэдийнэ нэвтэрч үр өгөөжөө өгч эхэлсэн. 

Жишээлбэл:

  • Оюу Толгойн уурхай: уурхайн тунелийн хэмжилт загварчлал,
  • Эрдэнэтийн уурхай: ханын тогтворжилтын хяналт , маркшейдерийн хэмжилт, 
  • Соёлын өвийн төв: хосгүй үнэт үзмэрүүдээ 3D скайнер ашиглан модель болгон хадгалах зэрэгт ашиглаж байна.

3D Лазер сканер хэрхэн ажилдаг вэ?

3D сканер нь лазерын туяаг биет рүү цацруулж биетээс ойж буцсан хугацааг тооцоолон 3 хэмжээст загварчлал бүхийн цэгэн үүл (point cloud) үүсгэх технологи юм. Секундэнд 1 сая point cloud үүсгэснээр өндөр нарийвчлал бүхий 3 хэмжээст загвар үүсгэх боломжтой . Дараа нь авсан мэдээллээ нэгтгэж програмаар боловсруулна .  Хэрвээ шаардлагатай бол өндөр чанартай авсан зурган дээр нь наах боломжтой. Ингэснээр виртуаль орчинд бодит мэт харагдуулах юм.

"MAPTEK I-SITE ЛАЗЕР СКАНЕР ТАНИЛЦУУЛАХ " арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2018 оны 05 сарын 3-нд  Рамада  зочид буудлын Бизнес центрт MAPTEK I-SITE XR3 сканер танилцуулах арга хэмжээ зохион байгуулна

Хөтөлбөр

10:00-10:15      

Maptek I-Site XR3 шинэ загварын сканерын танилцуулга

10:15-10-30          

Зам барилга, шүүхийн шинжилгээ, cоёлын өвийг хамгаалах, судалгаа шинжилгээнд 3D сканер ашиглан хэмжилт хийх шийдлүүд 

11:00-11:20          

Цайны завсарлага

10:30-11:00      

I-Site XR3 сканерыг машинд бэхлэн хөдөлгөөнт хэмжилт гүйцэтгэх шийдэл. 

11:20-11:30          

Эрдэнэтийн уурхай 3D лазер сканераар маркшейдерийн хэмжилтээ хэрхэн богино хугацаанд гүйцэтгэж боловсруулж байгаа туршлагаасаа хуваалцана.  

11:30-12:30          

I-Site Studio /Design conformance tool програм ашиглан уурхайн доголын хажууг шалгах, түргэн шуурхай график зураг, зүсэлтүүд гаргах, тэсэлгээний ажлын гүйцэтгэл, геотехникийн анализ, илүү болон дутуу ухсан материалын эзлэхүүн тооцох ажлыг богино хугацаанд гүйцэтгэх 

12:30-13:00          

Талбай дээр I-Site XR3  сканераар хэмжилт хийх шийдлүүдийг танилцуулна.

Бүртгүүлэх холбоос

Илтгэгч: “Maptek” Pty Ltd ын техникийн зөвлөх  Саймон Жонстон

Хаана: Рамада  зочид буудлын Бизнес центрт

Хэзээ: 2018 оны 5 сарын 3 өдөр болно 

Холбоо барих утас: 99095317   Имэйл:  info@itexpert.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.