Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үнээний шимт бодисын дээж “Амин уураг” гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 23
Сурталчилгаа

Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр “Сүү” ХК малчны хотноос шинэхэн уургийг хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд удаагүй байна.

Үнээний ашиг шим, амт чанарыг төгс хослуулсан амин уураг нь зөвхөн хавар, намрын улиралд буюу мал төллөлтийн үеэр л хэрэглэгчдэд цөөн тоогоор хүрэх онцгой бүтээгдэхүүн юм. Монголчууд үнээ тугалласны дараах 3-5 хоногийн уураглаг сүүг хэрэглэж хаврын харшил, ядаргаагаа тайлж, дархлаагаа сэргээж ирсэн нүүдэлчин уламжлалтай ард түмэн. Мөн гал уургийг амин дэмийн эх ундарга, ариун сүүний шим гэдэг билээ. Тэгвэл зах зээлд чанар, стандартаараа тэргүүлдэг “Сүү” ХК монголчуудын хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн уламжлалт бүтээгдэхүүн, үнээний сүүний шимт бодисын дээжисийг “Амин уураг” болгож савлалаа.

 

Сүү ХК 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчээсээ гол түүхий эд болох сүүгээ татан авдаг бөгөөд мал төллөлтийн үеэр үнээний уурагтай сүүг уламжлалт технологийн дагуу савлан, шинэхнээр нь хэрэглэгчиддээ хүргэж байна.   

Олон төрлийн амин дэм, ашиг шим бүхий “Амин уураг”-ийг И-март худалдааны төвийн Чингис салбар болон Номин сүлжээ дэлгүүрийн Улсын их дэлгүүр салбаруудад цөөн тоогоор худалдаалж байгаа аж.

 

Ууган үйлдвэрийн хамт олон ийнхүү уламжлалт хэрэглээг сэргээн, хотын хэрэглэгчиддээ сүүний шинэхэн уураг нийлүүлж, салбартаа түүчээлэн байгаа нь нийслэлийн иргэдэд мал төллөлтийн үеэр амин дэмийн эх ундарга болсон шинэхэн уургийг хэрэглэх боломж олгож, бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй байгаа гэнэ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.