Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн номын сангууд өнөөдөр уншигчийн карт үнэгүй нээж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Манай улс “Дэлхийн номын өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Зөвхөн өнөөдөр /2018.04.23/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан:

  1. Үндэсний номын сан,
  2. Хүүхдийн төв номын сан,
  3. Улаанбаатар хотын төв номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байгаа аж.

Уншигчийн карт нээлгэхэд авч очих ёстой баримт бичиг:

Үндэсний номын сан

  • Иргэний үнэмлэх
  • Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/
  • Оюутны үнэмлэх /их, дээд сургуулийн оюутан/
  • Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Цээж зураг 1%

Хүүхдийн төв номын сан

ЕБС-ын сурагчид:

  • Төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, 16-аас дээш насны хүүхэд иргэний үнэмлэх
  • Сурагчийн үнэмлэх
  • Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг

Насанд хүрэгчид:

  • Иргэний үнэмлэх
  • Ажлын  болон оюутны үнэмлэх эсвэл хорооны тодорхойлолт
  • Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг

Улаанбаатар хотын төв номын сан

  • АЖИЛЧИН: Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх  /байхгүй бол ажлын тодорхойлолт эсвэл УБ-т түр оршин суугч хорооны тодорхойлолт/
  • ОЮУТАН: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт/
  • СУРАГЧ: /16 НАС/: Иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
  • АХМАД: /56-С ДЭЭШ НАС/ Иргэний үнэмлэх
  • ХҮҮХЭД: /1-15НАС/ Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
  • ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Иргэний үнэмлэх, группийн дэвтэр

Мөн Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болж байна.