Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэдэг дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.04.15-ны өдрийн 20:13 цагт ирсэн.

Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Түймрийг 2018.04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн хяналтандаа авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.