Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

19 дүгээр зууны сүүлчийн хүн нас барлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Японы иргэн, эмэгтэй Наби Тажима Бямба гарагт Кикайжима арлын эмнэлэгт нас баржээ.

1900 оны наймдугаар сарын 4-нд мэндэлсэн тэрээр 117 жил, 280 өдөр амьдарч, 19 дүгээр зуунд төрсөн хамгийн сүүлчийн хүн болж байгаа гэнэ.

1900 оныг 20 дугаар зууны эхний жил гэж үздэггүй, харин 19 дүгээр зууны сүүлчийн он гэж тооцдог.

Тажима гуай хүн төрөлхтний нэгэн зууны түүхийн гэрч болж, автомашин, нисэх онгоц, телевиз, сансрын нислэг, компьютер, интернэт, гар утас бий болохыг, бас дэлхийн хоёр ч дайныг үзсэн хүн болж байгаа юм.

Түүнийг мэндлэхэд феодалын Японы улс Мэйжи хааны захиргаанд байсан бөгөөд 45 насандаа л сонгуульд санал өгөх эрхтэй болж байжээ. Тажима гуай есөн хүүхэд төрүүлснээс үр удмын тоо нь 160 давсан байна.

Тэрээр урт наслалтынхаа нууцыг “амттай хоол хүнс идэж, сайн унтах” хэмээн хэвлэлд ярьж байжээ.

Гэхдээ тэр өндөр наслалтаар дээд амжилт тогтоосон хүн биш. Түүнээс өмнө амьдарч байсан Франц эмэгтэй Жанне Луйз Калмент 122 насалсан нь Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Харин эрчүүдээс хамгийн урт насалсан нь 113 хүрсэн юм.

Одоо амьд байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн нь Япон эмэгтэй Чиё Мияко бөгөөд ирэх тавдугаар сард 117 хүрэх ажээ.

 

Эх сурвалж: Quartz