Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

DJ Avicii 28 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Электроник хөгжмийн дэлхийн хэмжээний DJ, продюсер Avicii Оман улсын Мускат хотын зочид буудалд Баасан гарагийн үдээс хойш нас барсныг түүний төлөөлөгч мэдээллээ.

Уран бүтээлийн нэр нь Avicii гэгддэг 28 настай Шведийн иргэн Тим Бэрглингийн EP “Avicii (01)” цомог хэдхэн хоногийн өмнө Билбоардын Dance/Electronic төрлийн шилдэг цомогт нэр дэвшээд байв.

Түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ Avicii 2016 оны аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар зогсоож байсан юм.

Тэрээр 2011 онд Etta James-sampled Levels бүтээлээ гаргасан нь дэлхийн хэмжээний анхны алдар нэрийг авчирсан байдаг.

Улмаар 2012 онд DJ David Guetta-тай хамтран бүтээсэн Sunshine бүтээлээрээ Грэммийн шагнал хүртсэн юм.

Үүний дараа тэр хоёр жилийн турш нийт 10 шагнал цуглуулж, DJ Mag-ийн топ 100 уран бүтээлчийн 2012, 2013 оны жагсаалтуудад гуравдугаарт эрэмбэлэгдэж байжээ.

Avicii нь Guetta, Calvin Harris, Swedish House Mafia зэрэг нэгэн цаг үед дэлхийн дэвжээнд гарч ирсэн электрон хөгжмийн урсгалын төлөөлөгчдийн нэг байв.

Эх сурвалж: Associated Press