Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 1-нээс олгох оюутны хөгжлийн ХҮҮГҮЙ зээлийг хэрхэн авах вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN

Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байх шийдвэрийг 2018 оны хоёрдугаар сард Засгийн газар гаргасан билээ.

Зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ хүүгүй, урт хугагаар, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй, даатгалтайгаар олгох юм байна.

Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.

Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой болжээ.

Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ: