Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийг алснаар Монгол Улсын ирээдүйг алсан"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт эхэллээ. 

Чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Түүнийг Ардчилсан намын хүн гэдэг талаас нь хараад байдаг юм. 

11:00 цагаас нам харгалзахгүй боломжтой гишүүд нь түүний хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлэх саналтай байна. 

Тэрээр ирээдүйн Ерөнхий сайд болохынхөө өмнөх өдрөө бусдын гарт алуулсан. С.Зоригийг алснаар Монгол Улсын ирээдүйг алсан юм. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид энэ хэргийг Монгол Улсын хөгжлийг 20 жилээр ухраасан явдал боллоо гэж хэлж байсан. 

Монголынхоо эвлэрэл, их ирээдүйн төлөө хүч нэгтэй ажиллах бололцоог энэ их хурал бий болгох ёстой" гэв. 

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд "С.Зориг агсны гэгээн дурсгалыг хүндэтгэе. 11:00 цагаас боломжтой гишүүд нь хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцоорой" гэв.