Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын дэглэм Америкийн цэргийг Солонгосын хойгоос гаргахгүйгээр цөмийн зэвсгээсээ сална

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Судлаачдын дунд Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салахын тулд Солонгосын хойгоос АНУ-ын цэргийг гаргах болзол тавина гэсэн таамаг яригдаж байсан юм.

Тэгвэл ийм болзол тавихгүй байгааг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр мэдэгджээ. “Хойд Солонгосын тал цөмийн зэвсгээс бүрэн салах санаагаа илэрхийлж байгаа. Өмнөд Солонгосоос АНУ-ын цэргийг гаргах гэх мэт Вашингтоны хүлээж авах боломжгүй ямар ч нөхцлийг тулгахгүй байна. Тэдний хүсэж байгаа ганц зүйл бол Хойд Солонгосыг дайсагнах бодлогоосоо татгалзаж, аюулгүй байдлын баталгаа өгөх юм” гэж Мүүн Жэ Ин өчигдөр сэтгүүлчдэд ярьсан байна.

Пёньян удаан хугацааны туршид Америкийн цэрэг Солонгосын хойгт байрлаж байгааг буруушааж, Өмнөд Солонгостой хамтарсан сургуулилалт бүрийг нь эсэргүүцдэг байсан.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпео Пёньянд нууцаар айлчилж, Ким Жон Унтай уулзсан тухай Дональд Трамп саяхан мэдэгдсэн юм. Уг уулзалт тун найрсаг, үр дүнтэй болсон тухай тэр хэлж байв.

Хойд ба Өмнөд Солонгосын удирдагчид ирэх Баасан гарагт хилийн Панмунжом хотод уулзахаар бэлдэж байгаа. Тэд 1953 онд завсарласан Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөж, энхийн гэрээ байгуулах тухай яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent