Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны бэрхшээлтэй 90 хүүхдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Чих хамар хоолой судлалын тасаг”-ийн эмч, резидент эмч нар нийслэлийн 63-р тусгай дунд сургуулийн оюуны бэрхшээлтэй 90 хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг, сонсгол шалгах нарийн мэргэжлийн үзлэгийг өнөөдөр үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Эрүүл мэндийн үзлэгийг 2018 онд дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд нийт 400 гаруй оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамрах юм байна. Энэхүү ажлыг Монголын ипотекийн корпораци (МИК), Монголын тусгай олимпын хороо (МТОХ), Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 4-нд “Дэлхийн Аутизмыг Таниулах Өдөр”-ийн хүрээнд нийслэлийн 55-р тусгай сургуулийн оюуны бэрхшээлтэй 100 хүүхдийг шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулсан юм.

Монголын тусгай олимпын хороо 2013 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр мянга гаруй тамирчин үйл ажиллагаанд нь хамрагдаж байна. Мөн “Эрүүл Тамирчин” хөтөлбөрөөр дамжуулан найман төрлийн эрүүл мэндийн үзлэгийг жилийн турш, үнэ төлбөргүй оюуны бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн дунд зохион байгуулдаг.
Энэхүү үзлэгт шаардлагатай сонсголын тусгай багаж, тоног төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсад авчруулжээ.