Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ний бөмбөгийг талбайд гаргах Монгол хүүхдийг шалгаруулна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолтын бөмбөгийг анх удаа Монгол хүүхэд талбайд гаргах боломжтой болжээ.

Тоглолтын нээлтийн бөмбөгийг талбайд гаргах хүүхдийг хэрхэн шалгаруулах талаар Хөл бөмбөгийн ДАШТ-ний хамтрагч түнш Киа корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Киа Моторс Монгол" компанийн борлуулалтын менежер А.Угтахбаяр "2007 оноос оноос ДАШТ-ний хамтрагч түншээр ажиллаж буй Киа корпорацийн үйл ажиллагаа явуулдаг 64 улстай өрсөлдөж бид Монгол хүүхдийг хөлбөмбөгийн ногоон талбайд гаргах эрхийг олж аваад байна. ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-ний хүрээнд 66 тоглолт зохион байгуулагдана. Үүний 40-н тоглолтын бөмбөгийг орос хүүхдүүд, үлдсэн 26 тоглолтын бөмбөгийг дэлхийн бусад орноос ирсэн хүүхдүүд талбайд гаргах юм. 

Улс орон бүр өөр өөрөөр хүүхдүүдийг шалгаруулдаг. Бидний хувьд Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр тоглолтын бөмбөгийг талбайд гаргах анхны Монгол хүүхдийг эсээ бичлэгийн уралдаан зарлаж  шалгаруулахаар тогтсон байгаа. Уг уралдаанд 10-14 насны хүүхдүүд оролцож, нэг ялагч ОХУ-ыг зорих юм. Дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 3-ны хооронд үргэлжлэх "My dream kia" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байгаадаа баяртай байна. Эхний шатанд есөн эсээг шалгаруулан, дараагийн шатанд ганцаарчилсан ярилцлагад оруулж ялагчийг тодруулна. 

Дэлхийн 25 орноос ирсэн хүүхдүүдтэй хамт сургалтад хамрагдаж, эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулах ялагч маань англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөгт дуртай байвал давуу тал болно.

Мэдээж хэрэг насанд хүрээгүй хүүхэд учраас нэг асран хамгаалагчийн хамт ОХУ-ыг зорих бөгөөд бүх зардлыг "Киа Моторс Монгол" ХХК болон бусад дэмжигчид гаргана" гэв. 

Шалгарсан нэг хүүхэд зургаадугаар сарын 27-ны өдөр Нижний Новгород хотод болох Швейцарь - Коста Рикагийн тоглолтын бөмбөгийг талбайд гаргаж ирэх юм байна. 


Эсээнд тавигдах шаардлага:
  • 10-14 насны бүх хүүхэд /хүйс харгалзахгүй/.
  • Эсээний агуулга “Миний мөрөөдлийн КИА” гэсэн сэдвийн доор хүсэл мөрөөдлийнхөө талаар 300-450 үгэнд багтаан бичнэ. 
  • Үг үгсийн болон утга найруулгын алдаагүй байх.
  • Өөрийн овог, нэр, холбогдох хаяг, сургууль, ангиа тодорхой бичих.
  • Англи, Монгол аль нэг хэл дээр бичигдсэн байж болно. 
  • Эсээний агуулгад нийцсэн гэрэл зураг хавсаргаж болно.
 
Дараах шаардлагуудыг хангасан бол давуу тал болно.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх, 
  • Хөл бөмбөгийн спортод сонирхолтой байх,
  • Олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой, стресс, чимээ шуугианыг даах чадвартай байх,
  • Ирээдүйд Киа Моторс Монгол ХХК-тай зар сурталчилгааны гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байх.
 
Шалгаруулах журам
1-р шат: Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 9 эссэг шалгаруулна
2-р шат: Ярилцлаганд оруулах /Kia Motors Mongolia компанийн төлөөлөгч нар шилдэг оролцогчдоос англи хэлний мэдпэг болон ачаалал даах, олон нийттэй харилцах зэрэг чадварыг үнэлэн ялагчыг тодруулна/
 
Эсээ хүлээн авах хаяг:
И-мэйл: MyDreamKia@kmm.mn
Facebook: Kia Motors Mongolia
Шуудангийн хаяг: БЗД, 1-р хороо, Чингис И март төвийн 3 давхар, Киа Моторс Монгол ХХК
Биечлэн хүргэх: Чингис И март Худалдааны төвийн 3 давхарт байрлах “Киа автомашины үзэсгэлэнгийн танхим”-д өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд
Лавлах утас: 94071991, 91107744
 
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Киа Моторс Монгол ХХК болон ивээн тэтгэгч байгууллагуудын хамтарсан шүүгчдийн бүрэлдэхүүн