Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Орхон аймгийн АН-ын дарга Эрдэнэтийн 24,500 иргэнийг залилж, хувьцааг нь завшсан"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-ын УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр "Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Зэс Эрдэнийн хувь гэдэг компанийг үүсгэн байгуулж, Эрдэнэтийн 24,500 иргэнийг залилж, хувьцааг нь завшсан. Эдгээр хүмүүст хувьцаа тараасан. 600 сая төгрөгийн хувьцааг иргэд худалдаж авсан юм.

Уг компани нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа 8А, 12 уулын овоолгыг Орхоны иргэдэд ногдол ашиг болгон тарааж, 160-180 хүний ажлын байр бүхий үйлдвэр  бий болгоно гэж амалсан.  Зэс Эрдэнийн хувь компани Blue Mon компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 8 тэрбум 200 сая  төгрөгийг тус компаниас авсан байна. Гэтэл үйлдвэр баригдах нэг ч тоосго өрөгдөөгүй.

8 тэрбум төгрөгийн өртэй болсон учраас Д.Алтанхуяг Зэс Эрдэнийн хувь компаниа Blue Mon компанид шилжүүлэх гэж ярьж байгаа. Н.Алтанхуяг 2012 онд ИЗНН-аас, 2016 онд АН-аас УИХ-д тус тус нэр дэвшээд унасан. Энэ хүний гол зорилго нь иргэдийг ашиглаж УИХ-ын гишүүн болох юм. 

Энэ олон хүнийг урдаа барин жагсаж байгаад овоолго эзэмших эрх олж авсан ч компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийг оруулахгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 15-нд хууль бусаар зохион байгуулсан.

Ард иргэдийг гурил будаагаар хуурч байна. Ийм луйвар хийдэг хүнийг аймгийн АН-ын даргаар ажиллуулаад байж болох юм уу? Эдгээр иргэдийн төлөө зургаан сар бид тэмцэж байна. 

Зэс Эрдэнийн хувь компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ ч оруулаагүй. Эсрэг санал өгнө гэж бид нараас айж байна. Зэс Эрдэнийн хувь ХХК, ХК гэсэн нэрээр энэ компани явж байгаа" гэлээ.