Нийслэлийн Улаанбаатар чуулгынхан 2018 оны 4-р сарын 21/22-ний өдрийн 19:00 цагаас “5ive Tones-2” тоглолтыг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох гэж байна.
Тоглолтод:
Хөгжмийн төрлүүд:
Тоглолтыг зохион байгуулах баг:
Тасалбарын үнэ: Партер - 25,000₮, Бельэтаж - 15,000₮
2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан.
Энэхүү тоглолтонд Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.
Эх сурвалж: www.ubchuulga.mn