Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хугацаанаас нь өмнө зогсоосон зөрчил илэрчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тайлбаргүйгээр шатахуун зарахаа зогсоосон, үнээ нэмсэн шатахууны компаниудад торгууль тавьсан талаар мэдээллээ. Мөн ШТС-уудын шахалтад хяналт шалгалт хийжээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн: "Хэрэглэгчдээс М-Ойл компанийн ШТС шатахуун дутуу шахаж байна гэсэн мэдээллийн дагуу манай байгууллага ажилласан. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШТС-ыг хамрууллаа. Хяналт шалгалт хийхэд шахалтын түвшин хэвийн байсан" гэж мэдээллээ. 

Харин нэг аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцын түгээгүүрийн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажуулалтад хамруулсан лацны бүрэн бүтэн байдал алдагдсан нь тогтоогдсон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. 

Мөн ШӨХТГ-аас 2017 оны сүүлээс 2018 оны эхэн хүртэл шатахуун импортлогч 7 компанийн 73 ШТС-д хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэж байсан зөрчил илрүүлжээ.

Үүнтэй холбогдуулж 7 компанид 5-20 сая төгрөг хүртэл торгууль ногдуулсан байна. Өнөөдрийн байдлаар Магнай Трейд, Петро Стар компаниуд 5 сая төгрөгийн торгуулиа төлсөн бол Содмонгол, Шунхлай, Тэс Петролиум, Жэй Эм Ойл, Тэспетролиум, Ойн Бирж компаниуд ШӨХТГ-ын торгуулийг эсэргүүцэж шүүхэд ханджээ. Одоогоор шүүх хурал болоогүй байгаа аж. 

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЗОГСООСОН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

 
Гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр БЗД-ийн 27 дугаар хорооны иргэн Д, ЧД-ийн 19 дүгээр хорооны иргэн Ц, нараас "Эрчим хүчний зохицуулах хорооноос Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна" гэсэн гомдол иржээ.  

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгахад хэрэглэгчдээс тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшлуулсан байна.

Дээрх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа /сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлжээ.