Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын удирдлага нь иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгоё

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналыг УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүллээ. 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан байна. 

Эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь нэг удаагийн мөрийн хөтөлбөрийн шинж чанартай, дүрэм журмааар зохицуулах боломжтой заалтуудыг тусгасан. Хууль нь тодорхой нэг асуудлыг нэг мөр, бүрэн зохицуулсан байх ёстой боловч тус шинэчилсэн найруулгын төсөл олон төрлийн харилцааны цуглуулга байна. Иймд Хууль тогтоомжийн хуульд заасан хуулийн шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай гэж үзжээ. 

Мөн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчихгүй байх, хотын дүрэмтэй болох, нийслэл хотын онцгой статусыг тогтоох, дагуул хоттой байх, саарал усны менежментийг хийх, иргэн, удирдлагын эрх, үүргийг тодорхойлох зэрэг олон зохицуулалтын саналуудыг тусгасан байна. 

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг