Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зориг агсны гэргий Б.Булган нууцын баталгаанд гарын үсэг зуржээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

С.Зориг агсны гэргий Б.Булган өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт ирж нууцын баталгаанд гарын үсэг зурсан байна.

Тэрбээр өөрөө хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин хамт яваа өмгөөлөгч Ц.Гүенбат "Б.Булган Тагнуулын ерөнхий газар дээр ирж нууцын баталгаанд гарын үсэг зурлаа.

Нууцын баталгаанд гарын үсэг зуруулчихсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцыг задалчих вий гэж гарын үсэг зуруулсан.

Б. Булган өөрийн өгсөн мэдүүлгээс буцсан зүйл байхгүй" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас /2017.12.01/ С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа.

Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг эрүүгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлж байсан юм.