Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэмж 228 мянган хүүхдэд олгох мөнгийг УИХ-аар тогтоол батлагдсны дараа өгч эхэлнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний хуралдаанаас гаргасан билээ.

Хүүхдийн мөнгийг хэзээ олгох талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Чуулганы хуралдаанаар тогтоолын төсөл батлагдсны дараа хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ.

Өчигдөр болсон Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал дэмжигдсэн байгаа" гэв.

Энэ оны төсөвт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг суулгасан.

Харин нэмж 228 мянга орчим хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоход  41 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулжээ.