Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Соронз” сэтгүүл 9 дэх жилдээ тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Захиалга борлуулалтаараа 9 дэх жилдээ тэргүүлж байгаа “Соронз” сэтгүүл цаасан хэвлэлийн зах зээл хумигдаж буй энэ үед цор ганцаараа үлдэж 14 хоног тутамд уншигчиддаа хүрдэг. Дугаар бүртээ онцгой содон папараци, цочир сонин мэдээллүүд багтаадагчилан энэ удаа экс ерөнхий сайд Санжийн Баярыг баривчлагдахын өмнө папарацидсан байна. Олон жил нууцалсан залуу эхнэр Э.Сувд, хэнз охин нь анх удаа хэвлэлийн дуранд өртсөн бөгөөд С.Баяр байцаалтын өмнө тэдэндээ хэр их халамж анхаарал тавьсныг “Соронз”-ын гярхай дуран агшин алдалгүй хальсанд буулгажээ.

Мөн түүнчлэн Монголын цуутай бизнесмэнүүдийг хөлдөө чирсэн дуулиант хэргийн цаад эзэн, нууцлаг тэрбумтан Эдуард Сүрэнгийн талаарх мэдээллийг удам судар, үүх түүхтэй дэлгэсэн байна.

Үйл явдлын мөн чанар, нууцын гүнд сурмаг нэвтэрдэг “Соронз” сэтгүүлийн 183 дахь дугаар яах аргагүй нүд хужирлаж, чих дэлдийлгэх нь. Уншигч та “E Mart”, “Номин”-гийн бүх салбаруудаас болон сонин сэтгүүл худалдаалах цэгүүдээс 4,999-н төгрөгөөр худалдан авч унших боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.