Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайтад тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс дурьдвал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай, Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын цалин хөлс болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсны дагуу Ганцмодны боомтоор энэ сарын 16-наас нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэлжээ. 

Харин Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлсэн байна.

Ингэснээр 16-ны өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өсжээ.

Мөн өчигдөр Гашуунсухайт боомтоор нийт нүүрс болон баяжмал ачсан 1,002 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Үүнээс:

  • Нүүрс  ачаатай 806 тээврийн хэрэгсэл  гарсан.
  • Эрдэнэс таван толгой 542
  • Энержиресурс 188
  • Таван толгой ХК 76
  • Оюутолгойн баяжмалын 96 тээврийн хэрэгсэл гарчээ.

Ачаагүй хоосон 1,020 тээврийн хэрэгсэл орж ирснээс:

  • Оюутолгойн зэсийн баяжмалын 96 хоосон тээврийн хэрэгсэл
  • Нүүрсний ачаагүй хоосон 924 тээврийн хэрэгсэл орж иржээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.  

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай*

Ө.ЭНХТҮВШИН

2.  

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.  

УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

4.  

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай

Д.ЦОГТБААТАР

5.  

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

6.  

БНЭУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

7.  

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

8.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

9.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт*

Ц.НЯМДОРЖ

10.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай**

Х.БАДЕЛХАН

11.  

“Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай

Х.БАДЕЛХАН

 

                                        Танилцуулах асуудал

 

12.  

ТӨБЗГ-аас улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах төсөл, арга хэмжээний эхний улирлын хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

13.  

Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь, Дундговь аймагт ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

14.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

15.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

16.  

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

17.  

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН