Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт бүтээсэн анхны 3D VR видео дүрсийг үзнэ үү

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө National Geographic суваг сансарт бүтээсэн анхны 3D VR видеог олон нийтэд хүргэлээ.

Уг видеонд Олон Улсын Сансрын Станцын дотор ба гадна талд авсан гурван хэмжээст бичлэгүүдийг ашиглажээ. National Geographic суваг Humaneyes Technologies компанитай хамтран сансарт “One Strange Rock” нэртэй баримтат кино бүтээж байгаа юм.

Видеог бүтээхдээ Vuze VR камер ашигласан байна. Уг видеог та ямар ч дэлгэцэн дээр үзэх боломжтой хэдий ч Rift, Vive, Gear VR, Windows Mixed Reality зэрэг толгойд зүүдэг VR (Virtual Reality) төхөөрөмжгүйгээр жинхэнэ гайхамшгийг нь мэдрэхгүй юм.

Баримтат кино бүрэн эхээрээ тавдугаар сарын 28-нд National Geographic сувгаар цацагдах гэнэ.

Эх сурвалж: TheNextWeb