2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Японы нэгэн хотын захиргаа тамхи татсан хүмүүсийг 45 минутын дараа лифтэнд оруулах дүрэм гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Японы Нара мужийн Икома хотын захиргаа өөрийн байранд нэгэн сонирхолтой журам хэрэгжүүлж эхэлсэн нь зарим хүмүүсийн талархлыг хүлээж, заримд нь шүүмжлүүлж байгаа гэнэ.

Хотын захиргааны байранд ажиллагсад болон зочлон ирэгсэд хэрвээ тамхи татсан бол 45 минут хүлээсний дараа цахилгаан шатанд сууж байхаар журамд зохицуулжээ.

Шууд бус тамхидалтын хорноос бусад хүмүүсийг сэргийлэхийн тулд тамхичид 45 минутын хугацаанд утаанаасаа салж, “ариусах” ёстой болж байгаа гэнэ.

Битүү, орон зай багатай орчинд дам тамхидалтын хор нөлөө нэмэгддэг гэх үндэслэлээр ингэх болсон байна. Цахилгаан шатны журам энэ дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ.

Журмыг зөрчигсдөд ямар нэг торгууль шийтгэл байхгүй ч хотын захиргаа уг дүрмээ сахихыг хэнд ч шаардах эрхтэй болж байна.

Үүнээс гадна Икома хотын захиргаа ирэх зургаадугаар сараас гудамж талбайд тамхи татсан этгээдэд 20,000 иений ($187) торгууль тавихаар төлөвлөжээ.

Жил бүр Японд 15,000 хүн дам тамхидалтын хорноос үүдэлтэй зүрх судас, уушги, тархи мэдрэлийн өвчлөлөөр нас бардаг гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

 

x