2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
B28
УЛААНБААТАР
|
04:00
S32
-1°
05:00
S32
-1°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°

“ХАРУУЛ ЗАНГИ U18 – 2018” ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМЦЭЭН

A.Жаргал
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Мэдээллийн аюулгүй байдлын газар, “Үндэсний дата төв” УТҮГ, Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв (MNCERT/CC) нь Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх, цахим халдлагаас хамгаалах арга, мэдлэгийг дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор 2016 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ХАРУУЛ ЗАНГИ U18” цахим аюулгүй байдлын тэмцээнийг жил бүр зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээний зорилго нь өсвөр үеийнхний дунд мэдээллийн аюулгүй байдал, түүнээс үүдэн гарч болох аюул заналын тухай ойлголтыг төлөвшүүлэх, интернет орчин, цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах эрмэлзэлтэй сурагчдыг дэмжих, тэднийг өсвөр үеэс нь сорьж, мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр суралцах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх зорилготой юм.

“Харуул Занги U18-2018” тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тэмцээний 1-р шатыг 2018 оны 04-р сарын 21-ны өдөр интернет орчинд, 2-р шат буюу сүүлийн шалгаруулалтыг 04-р сарын 28-ны өдөр бодит орчинд явуулахаар төлөвлөсөн байна.

Тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багшийн удирдлага дор 3 сурагч нийлж 1 багийг бүрдүүлэн оролцдог ба эцсийн шатанд тунаж үлдсэн 10 багаас эхний 3 байрыг шалгаруулдаг билээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк өсвөр үеэ дэмжин хоёр дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Тэмцээний шагналын санд батламж, бэлэг дурсгалын зүйлсээс гадна ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зүгээс тус сургуульд элсэх урилга, CCNA-1 сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрх, Мэдээллийн аюулгүй байдлын газрын нэрэмжит шагнал багтсан байна.

Иймд ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш нар болон ахлах ангийн сурагчид та бүхнийг “Харуул Занги U18 – 2018” цахим аюулгүй байдлын тэмцээнд оролцож, мэдлэг чадвар, хурд хүчээ сорихыг урьж байна.

Тэмцээний бүртгэл эхэлсэн тул www.haruulzangi.mn цахим хуудсаар орж бүртгүүлнэ үү.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

 

 

­­ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ

 

 

 

x