2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
B28
УЛААНБААТАР
|
04:00
S32
-1°
05:00
S32
-1°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°

ҮЙЛ ЯВДАЛ: "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно

ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагаас Монголын телевизүүдийн форум болно. 

МҮХАҮТ-д

9:00-13:00 цагт “Дэлхийн банк –Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн хүрээн дэх худалдан авалтын бизнесийн боломжууд” уулзалт болно. 

Туушин зочид буудалд

09:30 минутад Монгол орны ойн сан бүхий нутагт үрийн талбайг шалгуур үзүүлэлтээр үнэлэх, үрийн райончлолыг нарийвчлан боловсруулах асуудлаарх төслийн уулзалт болно. 

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт

10:00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллага хамтран “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна. Энэ хүрээнд төсөлд хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг зохион байгуулна. 

Hollyday INN зочид буудалд

10:00-13:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах талаар болон УИХ-аар Татварын хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцүүлэг болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ. 

УУХҮЯ-нд

12:00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. 

Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд

15:30-16:00 цагийн хооронд Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

x