2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Авлигын эсрэг зарлигийн хэрэгжилтийг хянаж, ард түмний индэр болж ажиллахаа мэдэгдлээ

М.Сувданзаяа, iKon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ерөнхийлөгчийн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласан талаар АТГ-ын Олон Нийтийн Зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Олон нийтийн зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо “Авлига, хээл хахуулийн хор уршиг, хохирол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул авлигыг таслан зогсоох, үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, авлигатай тэмцэх үйлсэд бүх нийтээр онцгой анхаарч, нэгдэж ажиллах шаардлага байна.

Мөн авлигын шинжтэй гэмт хэргийг илрүүлэх, илчилсэн мэдээллэгчийг урамшуулах, хамгаалах шаардлага байгаа тул Олон Нийтийн Зөвлөл 2018-2019 оныг үр бүтээлтэй ашиглаж, нийгмээ эрүүлжүүлж, авлигын эсрэг тэмцэх урам зориг өгөх гол индэр нь болж ажиллах болно” гэлээ.

Манай улсад 2013 онд батлагдсан авлигыг илчлэх, тэмцэх, гэрч, хохирогчийг хамгаалах хууль байдаг ч хангалттай хэмжээнд хэрэгждэггүй тул АТГ-ын дэргэдэх ОНЗ өнөөдрөөс эхлэн зарлигийн хэрэгжилтийг хянаж, ард түмний индэр болж ажиллахаа мэдэгдлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Цаасан дээр байгаа уриаг бид хатуу зарчим болгон ажиллах болно. Орон даяар энэ хөдөлгөөнийг өрнүүлэх бөгөөд ирсэн бүх авлигын шинжтэй мэдээллүүдийг цаг ямагт олон түмэндээ мэдээллэж ажиллана.

Мөн аль аймаг, аль төрийн байгууллага их авлига авсан байна гэдэг жагсаалт гаргах болно. МУ-ын авлигыг таслан зогсоох үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудад үр дүнтэй, заагдсан хугацааны дагуу ажиллахыг шаардана.

ОНЗ-өөс гэрч, хохирогчийг хамгаалах ёстой байгууллага байсан ч хэрэгжилт байдаггүйн улмаас авлигыг ил болгосон олон сэтгүүлч нар амь насаа алдаж, хоригдож байсан, одоо ч зарим нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. 

Одоогоор АТГ-ын дэргэдэх ОНЗ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хүрээлэнгийн Д гэгч эмэгтэйг албан ёсоор хамгаалалтандаа авахаар ажиллаж байна” гэсэн юм. 

Мөн АТГ-т өнөөдөр шаардлага хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:

  • Олон Нийтийн Зөвлөлд камер байрлуулснаар тэдний үйл ажиллагааг хянаж, авлигын гэрч, хохирогч,  мэдээллэгчдийг шахаж, дарамталж буй хэлбэр гэж үзэж байгаа тул гурав хоногийн тодор камераа буулгахыг шаардаж байгаа юм. Мөн авлигын эсрэл үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа АТГ-аас шаардсан байна. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй холбогдож мэдээлэл өгөх бол 62-261289, 99256920, 99101440, 99055097, 95110118 утсаар холбогдохыг зөвлөлөө.

x