2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Шүлхийгээс сэргийлэх вакциныг аймгуудад хүргүүлж эхэлжээ

ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг буюу нийт 5 аймаг, 9 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 

Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний ээлжийн 0.5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн 4 сая тун вакцинийг 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хүлээн авчээ. 

Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон "Шүлхий өвчнөөс сэргийлэх 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байгаа. 

Вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлээд байна. 

III ээлжийн 2.8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар 9-ний өдөр ирэх юм" гэв.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

x