2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B39
УЛААНБААТАР
|
15:00
S28
20°
16:00
S44
21°
17:00
S44
21°
18:00
S44
21°
19:00
S44
19°
20:00
S44
16°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
02:00
S32

Шинэ, хуучин орон сууцны үнэ өсжээ

ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2 дугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн хоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1 дүгээр сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2 дугаар сарын үр дүнтэй харьцуулахад 0.88  хувиар өссөн байна.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2 дугаар сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4,718 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 

Эх сурвалж: Монгол банк, Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба

x