Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Таны VISA карт ДАШТ үзэх тасалбар

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ зуны яах аргагүй онцлох үйл явдал бол 4 жилд нэг удаа тохиодог FIFA 2018 Дэлхийн Хөл Бөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээн билээ. ОХУ-ын 11 хотод зохиогдох 32 багийн ширүүхэн өрсөлдөөн 2018 оны 6-р сарын 14-ний өдрөөс 7-р сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх юм.

Хэрвээ та ХААН Банкны ВИЗА карт эзэмшигч бол та дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний хагас шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжтой боллоо. 

ХААН Банкны ВИЗА дебит болон кредит бүх төрлийн картаар дотоодод ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж, гадаадад дурын ПОС төхөөрөмж дээр 5 сарын 31-ний өдрийг дуустал тус бүр 300,000 төгрөгөөс дээш (тухайн сарын нийт гүйлгээ) бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд ДАШТ-ийг үзэх картын урамшуулалт аянд оролцох болзлыг хангах юм.

Картын урамшуулалт аяны азтаны аяллын багцад хагас шигшээ тоглолтын тасалбар, нислэгийн тийз, аяллын даатгал, зочид буудал, хөтөлбөрт орсон тээврийн хэрэгслийн зардал, бэлэг дурсгалын зүйлс багтаж байгаа болно. 

Аяны хугацаанд нийт 4 азтан тодрох бөгөөд эхний 2 ялагч 05-р сарын 05 өдөр, дараагийн 2 ялагч 06-р сарын 05-ны өдрүүдэд МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорно.

ТАНЫ КАРТ
ТАНЫ ТАСАЛБАР

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.