Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн шинэ хайлтын систем зөвхөн номноос хариултыг олно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Google компани “Talk to Books” нэртэй шинэ хайлтын систем хөгжүүлснийг өнгөрсөн Баасан гарагт болсон TED арга хэмжээний үеэр ирээдүй судлаач Рэй Курцвэл танилцуулсан байна. Тэр уг төсөл дээр ажиллаж байгаа ажээ.

Номын хайлт нь Google Books үйлчилгээнд багтсан 100,000 орчим ном дотроос холбогдох эшлэлүүдийг шүүж үзүүлэх юм.

Хайх сэдвээ асуулт хэлбээрээр, өгүүлбэр хэлбэрээр бичиж оруулж болох аж. Тухайлбал “How can I stop thinking and fall asleep?” (Би хэрхэн элдэв бодлоосоо салж, түргэн нойрсож чадах вэ?) гэж бичээд хайхад эрдэмтэд судлаачдын зохиол бүтээлээс холбогдох тайлбар, зөвлөгөөг илрүүлнэ.

Энэ мэтчилэн “What is love?”, “What should I have for dinner?” гэсэн асуултуудыг бичиж, хайх боломжтой юм.

Гэхдээ энэ нь түлхүүр үг хайх төдий үйлчилгээ биш, хиймэл оюуны тусламжтайгаар хүний хүсэл сонирхлыг ойлгож тохирох үр дүнг илрүүлэх чадвартай гэдгийг Курцвэл хэлсэн байна.

Үүнийгээ тэр “Semantic search” буюу утгазүйн хайлт гэж нэрлэжээ. Нэг үгээр хэлбэл маш олон зохиолч, судлаач хүмүүстэй нэг сэдвээр хэлэлцүүлэг үүсгэн мэдлэг, мэдээлэл олж авах боломж юм байна.

 

Эх сурвалж: Quartz