Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: 100 САЯ төгрөгийн хоёр азтан тодорлоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Е баримт сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. 

Энэ удаагийн сугалааны азын дугаар 70171034

Уг тохирлоор:

50 мянган төгрөгийн азтан 16,920
200 мянган төгрөгийн азтан 1,849
Нэг сая төгрөгийн азтан 186
5 сая төгрөгийн азтан 16
10 сая төгрөгийн азтан 1 азтан тодорсон бол 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Супер шагналын 53451362 дугаартай хоёр сугалаа тодорсноор 100 сая төгрөг хожлоо. Супер шагналын 100 сая төгрөгийг хоёр азтан тэнцүү хувааж авах журамтай.