Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Дэлхийн улс орнуудыг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь дүгнэж болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Сирид холбоотнуудтай хамтарсан цохилт өгч эхэлснийг зарлаж телевизийн сувгаар үг хэллээ.

Энэ үеэр тэр Башар Аль Ассадын дэглэмийг дэмжиж байгаа Орос, Иран улсуудыг шүүмжилсэн байна.

Трамп Ассадын дэглэмийг дэмжиж, зэвсэглэж, санхүүжүүлж байгаа Орос, Иран улсууд хариуцлага хүлээх ёстой гээд “Энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бөөнөөр устгадаг алуурчинтай ямар улс холбогдохыг хүсэх вэ?” гэж хатуу шүүмжилжээ.

Тэр цааш нь “Дэлхийн улс орнуудыг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь дүгнэж болно. Харгис дэглэм, цуст дарангуйлагчийг дэмжиж байгаа ямар ч улс урт хугацаандаа амжилт олохгүй” гэсэн юм.

Трамп цааш нь “Орос улс цаашдаа энэ хар зам мөрөөр үргэлжлүүлэн явах уу, эсвэл энх тайван, тогтвортой байдлын төлөө иргэншсэн улс үндэстнүүдтэй нэгдэх үү гэдгээ шийдэх ёстой. Хэзээ нэг өдөр Орос, магадгүй Иран бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна. Бас үгүй ч байж болох юм” гэж хэлжээ.

Ийнхүү долоо хоногийн турш үргэлжилсэн олон улсын маргаан эцэстээ зэр зэвсгийн хүчээр шийдэгдэх замдаа орж байна.

 

Эх сурвалж: Business Insider