Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ тэргүүтэй холбоотнууд Сирид цохилт өгч эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлэхдээ холбоотнуудын довтолгоон Сирид эхэлснийг зарлалаа.

Долоо хоногийн өмнө Сирийн Доума хотод Башар Аль Ассадын арми химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийн амийг хөнөөсний хариуд уг довтолгоог эхлүүлж байгаа юм.

“Франц, Их Британий зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн ажиллагаа яг одоо эхэлж байна” гэж Трамп мэдэгджээ.

Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Сирийн нийслэл Дамаск хотын орчмоос дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг гэрчүүд мэдээллээ.

Холбоотнуудын ажиллагааны талаар удахгүй дэлгэрүүлэн мэдээлэх болно.

 

Эх сурвалж: BBC