Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн математикийн олимпиадад "Сант" сургууль тэргүүллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн  шилдэг математикчдыг шалгаруулах Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит олимпиадад дүүргүүдээс шалгарсан 700 гаруй хүүхэд өрсөлдөж, багийн дүнгээр “Сант” сургууль тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. Энэ сарын 13-нд олимпиадад амжилт үзүүлсэн багш, сурагч нарт шагнал гардуулах ёслол боллоо.

Нийслэлийн шатанд тэргүүлсэн “Сант” сургуулийнхан нийт таван алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль буюу нийт 18 медаль хүртэж, дараагийн шат болох Улсын математикийн олимпи дадад оролцох 14 эрх авчээ. 

 Харин хоёрдугаар байрт "Нэгдүгээр" сургуулийн сурагчид хоёр алт, 5 хүрэл медаль хүртэж, Улсын математикийн олимпиадад оролцох 16 эрх авсан байна.

Гуравдугаар байрт "11 дүгээр" сургуулийнхан нийт 9 медаль хүртэж, улсад оролцох 13 эрхтэй болжээ.

"Цаашид бид улсын олимпиадад амжилтаа бататгахын тулд шаргуу хөдөлмөрлөж байна"
 

“Сант” сургуулийн математикийн багш Д.Ганчимэг "Сант сургуулийнхан маань хоёр дахь жилдээ Хотын математикийн олимпиадад түрүүлж, аварга болсонд маш их баяртай байна. 

Энэ жилийн хувьд нийт 18 медаль хүртсэнээс 5 алтан медаль авсан. Алтан медаль авсан хүүхдүүд маань бүгд анги дэвшиж суралцсан хүүхдүүд байгаа. 

Цаашид улсын олимпиадад бид энэ амжилтаа бататгахын тулд шаргуу хөдөлмөрлөж байна. Энэ амжилт бол манай сургуулийн бүх хамт олны хөдөлмөр юм. Бид зөвхөн математик гэлтгүй бүх хичээлүүд дээр анхаарч, амжилтаа ахиулахын төлөө байдаг" гэв.

"Олимпиадын бодлогууд харьцангуй амархан санагдсан"
 

"Сант" сургуулийн 7 дугаар ангийн сурагч У.Бямба-Очирын хувьд хамгийн дуртай хичээл нь математик аж. Тэр өдөр болгон математикийн олимпиадын бэлтгэлээ таслалгүй суудаг бөгөөд гэртээ ч тоо, бодлогууд боддог талаараа бидэнтэй хуваалцсан юм.

Мөн тэр "энэ удаа хотын олимпиадаас алтан медаль авсандаа маш баяртай байна. Олимпиадын бодлогууд харьцангуй амархан санагдсан. Цаашид амжилтаа хадгалж, илүү олон медаль авахыг хичээх болно. Мөн IT чиглэлээр гадаадад сургуульд сурах зорилготой байна" гэлээ.

"Дараагийн удаа алтан медаль авах болно"
 

"Сант" сургуулийн 5 дугаар ангийн сурагч А.Анхмэнд "Мөнгөн медаль авсандаа их баярлаж байна. Багаасаа тоо, бодлого бодох дуртай байсан. Сант сургуульд сурах маш гоё байдаг. Хичээлүүд бүгд их сонирхолтой санагддаг. 

Би математикийн хичээлийг илүү гүнзгийрүүлэн судалж, олон олон амжилт гаргахыг хүсч байна. Мөн дараагийн удаа алтан медаль авах болно" хэмээн ярилаа.

"Анх удаа хотын олимпиадаас хүрэл медаль авсандаа баяртай байна"
 

Эрхэт эрдэм дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Гэрэл "Анх удаа хотын математикийн олимпиадаас хүрэл медаль авсандаа маш баяртай байна. Өмнө нь би олимпиадад олон удаа оролцож байсан ч, хотын олимпиадаас медаль авч үзээгүй байсан.

Би математик, хими, физикийн хичээлүүддээ их дуртай, бусад хичээлүүдээс илүү гүнзгийрүүлэн судалдаг. Цаашид эдгээр хичээлүүд дээрээ бүгдэд нь амжилт гаргах зорилготой байна" гэлээ.

З дахь удаагийн математикийн хотын аварга
 

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Цог 3 дахь удаагаа хотын аварга болжээ. Тэрбээр цаашид IT инженер болох бөгөөд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргах  зорилготой талаараа бидэнтэй хуваалцлаа. 

"Ирээдүйд математикч болно"
 

Нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Өнөболд "Би тавдугаар ангиасаа хойш математикийн олимпиадын бэлтгэлд явж эхэлсэн. Хотын олимпиадаас 3 дахь алтан медалиа авлаа. Энэ удаагийн олимпиад их өрсөлдөөнтэй боллоо, хэцүү бодлогууд их байсан. Ирээдүйд математикч болно гэж боддог" хэмээн ярилаа.

Энэхүү олимпиад нь 5 дугаар ангиас дээш бүх анги болон бага, дунд ангийн багш гэсэн ангилалаар зохион байгуулагддаг уламжлалтай аж. Мөн Нийслэлийн олимпиадаас шалгарсан хүүхдүүд Улсын математикийн олимпиадад оролцох эрхтэй болдог байна. Энэ жилийн математикийн улсын олимпиад ирэх 5 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод болох талаар зохион байгуулагчид онцолж байв.

Олимпиадад оролцсон нийт сурагчдад цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

 

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ФОТО 

Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.