2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

Сири эр Малайзын нисэх буудалд гацаад сар гаруй болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Том Хэнксийн гол дүрд нь тоглосон кинонд гардаг шиг үйл явдал өнөөдөр өрнөж байна.

Сирийн иргэдийг ямар ч улс орон хүлээж авахгүй байгаагаас болоод нэгэн Сири эр Малайзын нисэх онгоцны буудалд сар гаруй амьдарч байгаа ажээ.

Хассан Аль Контар гэдэг энэ эр 2006 онд анх цэргийн албанаас зугтаж Арабын Нэгдсэн Эмиратад ажил хийхээр очсон байна.

Гэвч 2011 онд Сирийн иргэний дайн эхэлснээр Контарын хувь заяанд огцом эргэлт гарчээ. 2016 онд АНЭУ түүний ажиллах эрхийг цуцалж, 2017 оны нэгдүгээр сард Малайз руу албадан явуулсан байна. Учир нь тухайн үед Малайз улс Сирийн иргэдэд виз олгож байсан цөөхөн орны нэг байж.

Түүнд гурван сарын жуулчны виз өгсөн ба тэрээр дэмий мөнгө үрэхгүйн тулд цааш Сирийн иргэдээс виз шаарддаггүй Эквадорыг зорихоор шийджээ. Өмнөд Америкийг зорихоор Turkish Airways компанийн онгоцонд тасалбар авсан боловч түүнийг онгоцонд оруулахаас татгалзаж, тасалбарыг нь хүчингүй болгосон байна.

Контар дараачийн аргаа хэрэглэж, хил дээрээ Сирийн иргэдэд виз олгож байсан Камбож руу нисэхээр шийджээ. Гэвч Камбожийн хил дээрээс түүнийг буцаасан байна. Пном Пэний эрх баригчид тухайн үед шаардлага хангаагүй Сирийн иргэдийг буцаах шийдвэр дөнгөж гаргаад байсан гэнэ.

Ингээд Куала Лумпурын нисэх буудалд буцаж ирсэн Контарыг Малайзын тал визний хугацаа хэтрүүлсэн гээд “хар жагсаалт”-д оруулчихжээ.

Өөрөөр хэлбэл тэр нисэх буудлаас гарах аргагүй болсон байна. Тэр цагаас хойш Контар өөрийн тухай твиттер сүлжээгээр мэдээлж эхэлсэн гэнэ.

Сири эр одоо нисэх буудалд аахар шаахар зүйлээр өл залгаж, шалан дээр нь хоноглож байна. Контарыг Сирид баривчлах шийдвэр гараад байгаа тул буцах боломжгүй гэнэ.

Саяхан нисэх буудлын ажилтнууд болон НҮБ-ын албаны хүн түүнтэй уулзаж, Малайзийн засгийн газрын сайд өнөөдөр Контарыг Сирийн дүрвэгсдийн хөтөлбөрт хамруулах болсныг мэдээлсэн байна.

“Би юу хийхээ мэдэхгүй байна. Надад зөвлөж, туслах хүн ч алга. Цаашид байдал улам бүр муудах тул надад тусламж үнэхээр их хэрэгтэй байна” гэж Контар өөртэй нь холбоо барьсан хэвлэлийнхэнд ярьжээ.

Эх сурвалж: BBC

 

x