Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэн 30 жилийн судалгааны үр дүнд бий болгосон төхөөрөмжөө Монголчуудад танилцууллаа

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ямар ч өвчнийг эдгээх боломжтой төхөөрөмжийг Японы эрдэмтэн Х.Сайто зохион бүтээжээ. Тэрбээр 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болгосон төхөөрөмжөө албан ёсоор 2018 оны гуравдугаар сарын 26-нд Япон улсдаа танилцуулж, нээлтээ хийсэн байна.

Харин Монголыг хамгийн анхны гадаад зах зээлээрээ сонгож, уг төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой хүрэлцэн иржээ.

Тэрбээр энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Х.Сайто "Уг төхөөрөмж гэрлийн квант энергийг ашигладаг бөгөөд дэлхийн 168 оронд оюуны өмчөөр баталгаажсан юм. Япон улсын засгийн газраас уг төхөөрөмжийн үйл ажиллагааг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд гараа тайрахаас өөр аргагүй байсан нэгэн хүүхдийн гарыг уг төхөөрөмжөөр эдгээсэн. 

Мөн хөдөө аж ахуйн салбарт уг төхөөрөмжийг ашиглан нарны гэрлийн оронд хэрэглэх боломжтой. Харанхуй 20 м.кв талбайд ногоо тариалж болно. Үүгээр ч зогсохгүй мах, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн шим тэжээлийг алдагдуулахгүй хадгалах боломж уг төхөөрөмжид байгаа. 

Япон хүний дундаж наслалт 80-аас дээш байдаг бол Монголчуудын дундаж наслалт 60 байна. Би өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр монголчуудын дундаж наслалтыг 20 биш гэхэд 15 насаар уртасгах зорилго өвөрлөж ирсэн. Үүнийг ашигласнаар монгол хүн олон өвчнөөс салах боломжтой.

Олон туршилтыг давж уг төхөөрөмжийг бүтээсэн ба одоо ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан юм.

Уг төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын тулгамдсан асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Энэ талаар цаашид судалж ажиллах болно" хэмээн ярилаа.