Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Конгрессын сонсголын дараа Фэйсбүүкийн үнэлгээ $24 тэрбумаар өсөв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Марк Зукербэрг хоёр өдөр хууль тогтоогчдод байцаагдсан нь Фэйсбүүк компанид үр дүнгээ өгчээ.

Сонсголын эхний өдрөөс Фэйсбүүкийн хувьцааны үнэ 5 гаруй хувиар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээг $24 тэрбумаар өсгөсөн байна.

Үүнээс өмнөд Фэйсбүүкийн зах зээлийн үнэлгээ бараг $80 тэрбумаар унаад байсан нь Cambridge Analytica компанид хэрэглэгчийн мэдээллийг алдсан дуулиантай холбоотой байв.

Харин конгрессын сонсголын дараа эргэн сэргэж эхэлсэн нь хөрөнгө оруулагчид тайвширч эхэлсний шинж юм. Учир нь хоёр өдрийн турш АНУ-ын хууль тогтоогчид олон нийтийн өмнө Зукербэргийг байцаахдаа тэдэнд энэхүү аварга сүлжээг зохицуулах бэлэн төлөвлөгөө байхгүй байгаагаа харуулсан байна. Мөн ахмад настай сенаторууд сүүлийн үеийн технологийн талаар мэдлэг муутай болохоо дэлгэж орхисон байна.

Эрх баригчид 2 тэрбум хүнтэй сошиал сүлжээний үйл ажиллагаанд ямар нэг байдлаар шахалт үзүүлж, зохицуулалт хийж эхэлбэл үр ашиг нь муудна гэсэн айдас хөрөнгө оруулагчдад байсан юм.

Ямартай ч ийм аюул хол байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас харагджээ.

 

Эх сурвалж: Quartz