Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны ерөнхийлөгчтэй утсаар ярьж баяр хүргэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярьж, сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн тухай Азербайжаны хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Азербайжанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдаж, Алиев дөрөв дэх удаагаа сонгогдсон юм.

Х.Баттулга Алиевт баяр хүргэж, Азербайжаны ард түмний сайн сайхны төлөө түүний гүйцэтгэх ажил үйлсэд нь амжилт хүссэн байна.

Илхам Алиев Баттулгад хариу талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлцгээжээ.

56 настай Алиев нь 2003 онд ерөнхийлөгч эцгээ нас барсны дараа албыг нь залгамжлан авч,  өнөөдрийг хүртэл тасралтгүй Азербайжан улсын төрийг тэргүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Trend.AZ